хэвлэлийн Хүрээлэн

Олон нийтийн харилцааны мэргэжилтэн бэлтгэх курс

Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, олон нийттэй харилцах ажилтнуудад зориулж зохион байгуулдаг гурван сарын сургалтыг 2015 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна. Сургалтад оролцогсод долоо хоногийн нэг бүтэн өдөр танхимын сургалтад хамрагдаж, хагас өдөр онлайн хичээлд суух бөгөөд олон нийттэй харилцах ажлын үндсэн арга барилд суралцдаг. Үүнд байгууллагын имиж бүрдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, зорилтот бүлгийн онцлогийг тодорхойлох, олон нийттэй харилцах стратеги, нөлөөллийн аян зохион байгуулах, нийгмийн мэдээллийн сүлжээний сувгуудын онцлог, төрийн байгууллагын мэдээллийн харилцаа, хэвлэл мэдээллийн зах зээл, хэвлэл мэдээллийн үр дүнтэй харилцаа, хямралын мэдээллийн харилцаа, постер, подкаст, видео контент, инфографик бүтээх ур чадвар зэрэг хичээл багтдаг.
Урт хугацааны сургалтын хөтөлбөрөөс тодорхой агуулга сонгож, байгууллага, баг хамтын захиалгаар, хэрэгцээ шаардлагад нийцсэн богино хэмжээний сургалтыг мөн зохион байгуулна.