хэвлэлийн Хүрээлэн

Сэтгүүл зүйн эчнээ дээд курс

Сэтгүүл зүйн салбарын туршлагатай, ажлын хажуугаар суралцах хүсэлтэй хүмүүст зориулж 2003 оноос Сэтгүүл зүйн дээд курсын түргэвчилсэн хувилбар буюу эчнээ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Эчнээ дээд курст суралцагсад долоо хоногийн нэг өдөрт танхимын, нэг өдөрт онлайн хичээлд хамрагдаж, гэрийн даалгавар, бие даалт хийх замаар ажлаасаа хөндийрөлгүй сэтгүүл зүйн үндсэн асуудлуудыг судалж, дадлагажих боломжтой.