Хэвлэл мэдээллийн үр нөлөөний судалгаа

Үүнд хүүхэд, өсвөр үеийнхний хэвлэл мэдээлэлтэй харилцах суурь мэдлэг, ойлголтын түвшин, хэрэглээний онцлогийг тодруулах судалгаа, Монголын хэвлэл мэдээллийн байдлын талаарх олон нийтийн үнэлэмж, хэвлэл мэдээллийн зөвлөлийн талаарх олон нийтийн ойлголтыг тандах, тэдний хүлээлтийг тодруулах, эрэн сурвалжилсан сэтгүүлзүйн бүтээлийн тухай олон нийтийн ойлголт зэрэг хэвлэл мэдээллээр цацагдсан зүйлс иргэдэд эсвэл нийгэмд хэрхэн нөлөө үзүүлж байгаа тухай судалгаанууд багтана.