Алагчлалгүй сэтгүүл зүй

2021-01-22 292

Сэтгүүлчдийг мэргэшүүлэх онлайн сургалт боллоо. Хэвлэлийн Хүрээлэн, WACC олон улсын байгууллагатай хамтран “Хэвлэл мэдээллийн агуулгад жендэрийн тэгш байдлыг хангах” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд сэтгүүлчдэд зориулан жендэрийн тэгш байдал, хэвшмэл ойлголтын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй сурвалжилж бичих арга хэрэгслийг танилцуулах, мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилготой Алагчлалгүй сэтгүүл зүй нэртэй сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Өнөөдөр сонин, Зууны мэдээ, Гэр бүлийн радио 104.5, GoGo.mn гэх мэт хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс гадна орон нутгаас Увсын өнгө сонин, Ховдын мэдээ сайт, Өндөрхаан телевиз, Архангай Тамир телевиз, Өвөрхангайн өнгө, Говийн наран телевиз зэрэг байгууллагын нийт 74 хүн идэвхтэй оролцлоо.