Барилгын ослыг бууруулахад сэтгүүлчид ч үүрэгтэй

2014-09-30 83

“Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт хэрэгжсэнээр барилгын салбарт хүний амь эрсдэхгүй” сэдэвт хэлэлцүүлгийг 9 сарын 30-нд Эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клуб, АНУ-ын ОУХА-н дэмжлэгтэй Бизнесийг дэмжих санаачилга төслөөс зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт дараах байгууллагууд оролцож мэдээлэл хийлээ. Үүнд: Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ, Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б. Цэдэнсамба, Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн Стандарт техник зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б. Эрдэнэчулуун, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б. Буяннэмэх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  Барилга эрчим хүчний хяналтын хэлтсийн дарга Г. Батбаатар, Барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б. Батцогт, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Aюулгүй Ажиллагааны сургалтын ахлах ажилтан, сургагч багш Т. Долгор,  Аюулгүй үйл ажиллагааны хэлтсийн менежер Ж. Батсайхан, Монголын Барилгын Ассициацийн гүйцэтгэх захирал  Г. Түмэнжаргал болон  Барилгачдын холбооны дарга Батбаатар