Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхэд зориулан гаргасан зөвлөмж болон удирдамж

2021-03-11 306

Хэвлэлийн Хүрээлэн нь WACC олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Хэвлэл мэдээллийн агуулгад жендэрийн тэгш байдлыг хангах” төслийн хүрээнд жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн зөвлөмжүүдийг сэтгүүлч, хэвлэн нийтлэгч хэн бүхэнд зориулан цувралаар Фэйсбүүк хуудсаараа хүргэсэн билээ. Эдгээр зөвлөмжийг бид улс төр, эдийн засаг, байгаль орчин, спорт зэрэг тодорхой сэдвээр нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлд дүн шинжилгээ хийж, монголын сэтгүүлчдийн гаргадаг түгээмэл алдааг жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн удирдамж, хэм хэмжээтэй харьцуулж бэлтгэсэн болно.

Та бүхэн жендэрийн мэдрэмж ба жендэрт суурилсан хүчирхийллийн талаар бүтээл гаргах үедээ анхаарах ёстой практик зөвлөмж, удирдамжийг дагаж, мөрдөхийг хичээгээрэй.

 

Жендэрийн мэдрэмж ба жендэрт суурилсан хүчирхийлэл