Зөвлөлийн тухай

Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг урт, богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулж орчин цагийн сэтгүүл зүйн ойлголт мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх ба өөр мэргэжлийн суурьтай хүмүүст сэтгүүл зүйн боловсрол олгож сэтгүүлчдийн эгнээг өргөжүүлснээр Монгол улсад чанартай, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх, улмаар ардчиллыг бэхжүүлэх үндсэн зорилготой ажилладаг. Түүнчилэн, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, технологи ба мэдээлэллийн орчны өөрчлөлттэй холбоотой хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтныг мэргэшүүлэх, иргэдийн хэвлэл мэдээлэл мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр олон нийтийн хэвлэл мэдээллийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хэвлэл мэдээлэлтэй зөв харьцах, улмаар мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдлэх боломж бололц