Интернет хэрэглэгчдийн 60 орчим хувь нь интернет кафед суудаг

2009-04-01 86

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 2009 оны гуравдугаар сарын “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-гаар нийслэлийн интернет хэрэглэгчдийг түлхүү судалж, кибер зах зээлийн бодит өөрчлөлтийг тандлаа.

Улаанбаатар хотод иргэдийн 73.2 хувь нь интернетийг ямар нэгэн байдлаар хэрэглэх болсон бөгөөд ноднингийн өдийд энэ хувь 55.6 байжээ. Нас ахих тусам интернетийн хэрэглэх нь багасаж харин гучаас доош насныхан хамгийн идэвхитэй хэрэглэж байна.

Интернет хэрэглэгчдийн  20 орчим хувь буюу 147 мянга орчим хүн www.gogo.mn – ийг ямар нэгэн хэлбэрээр ашиглаж байна. Энэ удаагийн манай судалгааны нэг онцлог нь мэдээллийн хоёр томоохон сайт www.olloo.mn  www.gogo.mn –ний хэрэглэгчдийн хувь нэлээд ойрхон гарсан явдал юм. Энэ нь www.olloo.mn онлайнаар англи хэлийг сурах боломжийг, www.gogo.m сайт уран зохиол, дуу хөгжмийн шинэ үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбоотой.

12 болон түүнээс дээш насны интернет хэрэглэгчдийн 58.4  хувь нь интернет кафед суудаг ажээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ тоо 20 орчим хувиар дээшилсэн нь интернетийн хэрэглээ огцом өссөн үзүүлэлт юм. Нийслэлд интернет кафе олширч, үйлчилгээний үнэ хямдарсан, интернетийн үйлчилгээ түгээгч байгууллагын тоо өссөнтэй дээрх өөрчлөлт холбоотой.

Мэдээллийн эрин зуунд олон нийтийн мэдээлэл авах хамгийн том эх сурвалжийн нэг нь интернет юм. Тэнд хэн хамгийн их зочилдог, аль веб сайт илүү их хүртээмжтэй, ямар төрлийн мэдээ, мэдээлэл авдаг гэх мэт цахим ертөнцийн зах зээлийн бодит, дэлгэрэнгүй мэдээллийг манай судалгаанаас авах боломжтой.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн

Мэдээлэл Судалгааны Алба: