НАДАД САНАЛ БАЙНА! НИЙГЭМД ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ДИЖИТАЛ КОНТЕНТЫН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2022-06-07 80
Хэвлэлийн Хүрээлэнгээс НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүдийг чадавхжуулах төслийн хүрээнд “НАДАД САНАЛ БАЙНА! дижитал контентын уралдаан зарлаж байна.
УРАЛДААНЫ ЗОРИЛГО
  • Нийгэмд тулгамдсан асуудлыг олон нийтийн анхааралд хүргэхэд сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүдийн хамтын ажиллагааг дэмжих, цахим орчинд асуудал хөндөх, хэлэлцүүлэг өрнүүлэх чадавхыг бэхжүүлэх
  • Иргэний оролцоо, ил тод байдал, хүний эрх, сайн засаглал, хариуцлагын асуудлыг сонирхолтой, өгүүлэмжтэй, бүтээлчээр дүрсжүүлэн хөндөж, шийдэл эрэлхийлсэн агуулгыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх
БҮТЭЭЛД ТАВИХ ШААРДЛАГА
Уралдаанд оролцох бүтээл дараах шаардлагыг хангасан байна:
  • Нийгэмд тулгамдаж буй улс төр, хүний эрх, иргэдийн оролцоо, ил тод байдал, хариуцлага, сайн засаглалын тулгамдсан асуудлыг хөндөж, шийдэл санал болгосон байх.
  • Дүрсний элемент ашиглаж тодорхой түүх өгүүлсэн дижитал контент байх (Aнимэйшн, инфографик, аудио зэрэгт суурилсан видео контент, комикс, фото сурвалжилга, подкаст гэх зэрэг байж болно. Нэг бүтээлд дүрсний бүх элементийг ашигласан байх шаардлагагүй).
  • Ухаалаг утас ашиглан бэлтгэсэн видео бүтээл байх боломжтой боловч дүрсний чанар дор хаяж 480p байна.
  • Бүтээлийг уралдаанд зориулж тусгайлан бэлтгэсэн байх бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 20-оос 9 сарын 20-ны дотор нийгмийн мэдээллийн сүлжээ (жишээлбэл Youtube, Facebook, Instagram, TikTok ), эсвэл онлайн мэдээллийн хэрэгслээр түгээсэн байх.
  • Оюуны өмчийн хууль эрх зүйн болон ёс зүйн хэм хэмжээг баримталсан байх.
  • Сонгосон сэдэв, өнцөг тодорхой байх, асуудлыг бүтээлчээр хөндөж дүрсэлсэн, хүүрнэн өгүүлсэн, эргэцүүлсэн байх
  • Товч байх (видео контентын үргэлжлэх хугацаа 5 минутаас багагүй, 10 минутаас ихгүй).
ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?
Хэвлэлийн Хүрээлэнгийн МОЖО сургалтад хамрагдсан, эсхүл НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэг бүхий төслийн хүрээнд зохион байгуулсан дор хаяж нэг сургалт, хэлэлцүүлэг, үйл явдал, жижиг төслийн уралдаан, мэтгэлцээнд оролцсон сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүд хамтран оролцох боломжтой.
УРАЛДААНЫ ШАГНАЛ:
             Тэргүүн байр, хоёр: Хоёр сая төгрөг (тус бүр)
            Дэд байр, хоёр: Нэг сая хоёр зуун мянган төгрөг (тус бүр)
           Тусгай байр, нэг: МОЖО төхөөрөмжийн багц
УРАЛДААНД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Уралдаанд оролцохыг хүссэн хүмүүс дараах холбоосоор өргөдлийн маягтыг бүрэн дүүрэн бөглөж, бүтээлийг цахим орчинд түгээсэн холбоосын хамт Хэвлэлийн Хүрээлэнд илгээнэ. Материал дутуу байх тохиолдолд уралдаанд хамруулах боломжгүйг анхаарна уу.
Бүртгэлийн болон бүтээл ирүүлэх холбоос: https://forms.gle/W6GSwx3GRKXTksX67
Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийн холбоосоор дор хаяж 2023 оны 3 дугаар 30 хүртэл нэвтрэх боломжтой байх ёстой
Уралдаанд оролцохыг сонирхсон хүмүүст 2022 оны 6 дугаар сарын 21-нд сургалт зохион байгуулна. Сургалтыг Хэвлэлийн Хүрээлэнгийн Фэйсбүүк хуудсаар жич зарлана.
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА: 2022 оны 9 сарын 25-ны 18 цаг
Шилдэг дижитал контентын эздийг тодруулж шагнал гардуулах ёслолыг 2022 оны 10 дугаар сард зохион байгуулна.
Тодруулга, лавлагаа авахыг хүсвэл pim@pressinst.org.mn хаягаар болон 99074459, 88988045 утсаар холбоо барина уу.