Сургалт амжилттай болж өнгөрлөө

2009-03-24 128

Монголын Хэвлэлийн Хүрээлэн, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс, Конрад Аденауэрийн сантай хамтран зохион байгуулсан парламентын сэтгүүлчдэд зориулсан хоёр өдрийн сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургалтын үеэр сэтгүүлчид хүүхэд залуучуудын улс төрийн идэвх, сонирхлыг мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар хэрхэн дээшлүүлэх, парламентын сурвалжлагчдад тулгардаг нийтлэг бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, сэтгүүлчдийн ёс зүй зэрэг олон асуудлыг хэлэлцэн, санал бодлоо солилцлоо. Мөн МУИС-ийн ахлах багш О.Машбат Хууль бүтээх үйл явц, Австралийн “ABC” телевизийн сэтгүүлч Anna Walker Мэдээлэл авах эрх, Австралийн мэргэжилтэн Kitty Hamilton Ардчилал, олон нийтийн оролцоог бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг, УТБА-ийн захирал Т.Ганбат Монгол дахь ардчилах үйл явц зэрэг сэдвүүүдээр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, санал солилцсон юм.