Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага хэвлэгдлээ.

2021-07-18 643

НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэнгээс сэтгүүлчдэд зориулан мэргэжлийн онцлогоос шалтгаалан тэдэнд учирч болох аливаа аюулаас сэргийлэх, цахим аюулгүй байдлаа хангах аливаа аюулаас сэргийлэх арга барилд суралцах зорилго бүхий сургалтыг онлайн хэлбэрээр өнгөрөгч 6 сард зохион байгуулсан билээ. Уг сургалтад хичээлийн бүрэлдэхүүн хэсэг болох цахим аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай сэтгүүлчдэд зориулсан гарын авлага хэвлэгдлээ.  Энэ гарын авлагад цахим аюулгүй байдал болон кибер довтолгооноос өөрийгөө хамгаалах арга замууд, томилолтоор ажиллах үеийн төлөвлөлт ба бэлтгэл, онцгой байдлын үед сэтгүүлч нар хэрхэн аюулгүй ажиллах вэ?  зэрэг агуулга тусгагдсан болно.  Гарын авлагыг сэтгүүлчдээс гадна иргэний нийгмийн байгууллагын мэргэжилтнүүд, энэ чиглэлээр өөрийн мэдлэгээ тэлэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй юм.

Доорх холбоосоор тайланг татаж авна уу!

Энд дарж татаж авна уу