Хэвлэлийн Хүрээлэнгээс НҮБ-ын Ардчиллын Сангийн дэмжлэгтэйгээр Монголын хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд  бэлэн боллоо.

2021-02-18 239

Хэвлэлийн Хүрээлэнгээс НҮБ-ын Ардчиллын Сангийн дэмжлэгтэйгээр Монголын хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд  бэлэн боллоо.

Хоёр жил үргэлжлэх энэхүү төслийн хүрээнд сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд цахим орчинд тулгамдаж буй сорилт, бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх замаар тэдний ардчиллыг бэхжүүлэх үүрэг, оролцоог дээшлүүлэх юм. Тухайлбал, зорилтот бүлгүүдийн цахим орчинд мэдээлэл эрж хайх, баталгаажуулах, нягтлан шалгах, нээлттэй өгөгдлийг ашиглах, дүрсжүүлэх, мэдээллийн болон хувийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл харилцааны технологийг үр дүнтэй ашиглах чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий цуврал сургалт зохион байгуулах, ардчиллын тулгамдсан асуудлаар мэтгэлцээн өрнүүлэх, шилдэг бүтээлийн уралдаан, тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулах зэрэг олон төрлийн ажлыг төлөвлөж байна.

Төслийн бүх үйл ажиллагааг Хэвлэлийн Хүрээлэнгийн цахим хуудсаар зарлах тул та бүхэн идэвхтэй оролцоорой.