“Эдийн засгийн хөгжилд банкны оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг боллоо

2012-12-04 39

Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, “Хас” банк хамтран “Эдийн засгийн хөгжилд банкны оролцоо” хэлэлцүүлэг 2012 оны 12 дугаар сарын 04-нд Хэвлэлийн Хүрээлэнд боллоо.

Тус хэлэлцүүлэгт Монголын эдийн засагт тулгарч байгаа гол асуудлууд, эдийн засгийн хөгжилд банкуудын оролцоо, хуримтлалын ач холбогдол болон бизнес банкны өнөөгийн байдал ба ирээдүйн хандлага зэрэг сэдвээр “Хас” банкнаас Эрсдэлийн Нэгдсэн Удирдлагын Газрын захирал Д.Болор-Эрдэнэ, Иргэдийн Банкны Газрын захирал С.Мөнхболд, Бизнес үйлчилгээний төв хариуцсан захирал Б.Еркин нар илтгэл тавьлаа. Хэлэлцүүлэгийн төгсгөлд сэтгүүлчид гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль, моргэйж зээл болон хадгаламжийн даатгалын талаар ярилцав.

Энэ удаагийн хэлэлцүүлэг сэтгүүлчдэд макро эдийн засгийн өнөөгийн төлөв, банкны системийн тогтолцоо болон эдийн засгийн хөгжилд банкуудын оролцооны талаар мэдээлэл өгч чадсан үр дүнтэй болсныг зохион байгуулагчид онцоллоо.