хэвлэлийн Хүрээлэн

Судалгааны багийн тухай

Хэвлэл мэдээллийн зах зээл, сэтгүүл зүйн агуулгыг тогтмол судлах замаар салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, сэтгүүл зүйн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг дээшлүүлэхийн сацуу сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн түүхийг бодитой, найдвартай мэдээллээр баримтжуулах зорилгын хүрээнд ажиллаж байна.

Ололт амжилт
Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгааны баг нь Хэвлэлийн Хүрээлэн байгуулагдсан цагаас эхлэн хэвлэл мэдээллийн салбарын судалгааг хийж эхэлсэн бөгөөд хамгийн анхны хэрэгжүүлсэн судалгаа нь “Сонгууль ба хэвлэл мэдээлэл” нэртэй байлаа. Үүнээс хойш өдийг хүртэл нийт 130 гаруй урт, богино хугацааны судалгааны төслийг хэрэгжүүлж, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлагыг тандан судлав. Нийтдээ 260 орчим судалгааны тайлан, ном товхимлыг төслийн хүрээнд болон өөрийн байгууллагын санхүүжилтээр бэлтгэн хэвлүүлжээ. Эдгээр нь ихэвчлэн хэвлэл мэдээллийн зах зээлийн санал асуулгын судалгаа, агуулгын судалгаа, баримт бичгийн судалгаа бөгөөд голлон гүйцэтгэж буй судалгааны төрлүүд нь дараах судалгаанууд юм.

  • “Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” суурь мэдээллийн судалгаа
  • Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа
  • Хэвлэл мэдээллийн орчин нөхцөлийн судалгаа
  • Хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
  • Хэвлэл мэдээллийн талаарх олон нийтийн санаа бодол, мэдлэг ойлголтын судалгаа

 

Хамтын ажиллагаа
Манай судалгааны баг олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудтай хэвлэл мэдээллийн судалгааны чиглэлээр хамтран ажилладаг.