хэвлэлийн Хүрээлэн

Компьютерын сургалт

1996 онд Хэвлэлийн Хүрээлэнгийн  Компьютерын сургалтын төв байгуулагдаж, компьютерын төрөл бүрийн сургалтуудыг явуулж ирсэн түүхтэй. Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор хэвлэлийн эх бэлтгэлийн сургалт, сонин-сэтгүүлийн дизайны сургалт, график дизайны дээд курс, компьютерын анхан шатны сургалт, багш нарт зориулсан “Цахим сургалт”-ыг явуулж ирсэн.
Техник технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед компьютер, програм хангамжийг эзэмшсэн байдал нь хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтэн төдийгүй бүхий л салбарын ажилтан, мэргэжилтний чадварыг илтгэх болсон.

 

Компьютерын сургалтын төв нь:

  • Компьютерын анхан шат сургалт
  • Photoshop course
  • График дизайны сургалт
  • Эх бэлтгэл, дизайны сургалт
  • Видео эвлүүлгийн програм хангамжийн ганцаарчилсан болон группын сургалтандаа  элсэлт авч байна.