2020 оны орон нутгийн болон 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн мониторингийн тайлан хэвлэгдэнэ гарлаа

2022-03-24 149

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Хэвлэлийн хүрээлэнгээс 2020 оны орон нутгийн болон 2021 оны  ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн  мониторингийн тайлан Англи, Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа. Хэвлэмэл тайланг хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, сэтгүүл зүйн их дээд сургуулиудад хүргэж байна. Тайлангийн цахим хувилбарыг эндээс татаж авна уу.