хэвлэлийн Хүрээлэн

Төвийн бүсийн зарим аймгийн Иргэний Нийгмийн Байгууллагын төлөөллүүд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын талаарх мэдлэгээ дээшлүүллээ

Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд орон нутгийн ИНБ-уудын “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол”-ын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг Хэвлэлийн Хүрээлэнгийн зүгээс хийж байгаа болно.
Энэхүү ажлын хүрээнд Төвийн бүсийн зарим аймгуудын ИНБ-уудад зориулсан сургалтыг 9 сарын 21-22-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулсан бөгөөд сургалтад Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймгийн төлөөллүүд оролцлоо.
Тус сургалтын оролцогчид хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндсэн ойлголт, шаардлага хэрэгцээ, ач холбогдол, уламжлалт болон шинэ мэдээллийн хэрэгслийн онцлог, түүний ялгаа, мэдээллийн ёс зүй, шүүн тунгаах сэтгэлгээг хөгжүүлэх талаар мэдлэгээ тэлж. подкаст хийх, гэрэл зураг авах, постер хийх зэрэг мэдээлэл бүтээх ур чадварт суралцлаа.

Түгээх: