Албадан хөдөлмөрийн талаар сурвалжлах арга зүйн сургалт эхэллээ

Thursday July 2nd, 2020 254

Орчин цагийн боолчлолын нэг хэлбэр болох албадан хөдөлмөрийн талаар сурвалжлах арга зүйг түгээх сургалт эхэллээ.

Аливаа хүн өөрөө сайн дурын үндсэн дээр хийж гүйцэтгэхийг хүсээгүй ямар ч ажил, үйлчилгээг шийтгэл хүлээлгэхээр айлган сүрдүүлж хийлгэхийг албадаг хөдөлмөр гэж үздэг байна.

Өөрөөр хэлбэл, өнөөгийн нийгэмд энэ нь далд хэлбэрээр аль ч салбарт, хаана ч үйлдэгдэж болох хүний эрхийн ноцтой зөрчил тул олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага тулгамдаж байгаа юм. Иймд уг асуудлаар хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд, сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалтыг анх удаа зохион байгаа юм.

Сургалтыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлалаар видео хичээл, танхим хосолсон интерактив хэлбэрээр явуулж буй бөгөөд Хэвлэлийн Хүрээлэн ТББ-ын сургалтын баг хамтран ажиллаж байна.

Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.