Хамтарсан сургалтад 140 гаруй төлөөлөл хамрагдав

Thursday July 2nd, 2020 169

Хэвлэлийн Хүрээлэн, ЮНЕСКО болон Шведийн Олон Улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагтай хамтран боловсролын салбарын мэргэжилтнүүд, ЕБС-ийн багш нар, хүүхэд, залуучуудын байгууллагын ажилтан, мэргэжилтнүүд, сэтгүүлчдэд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын талаарх системтэй ойлголт өгөх сургалтыг зохион байгуулсан билээ.

Сургалтад Монголын Улсын өнцөг булан бүрээс 140 гаруй багш, боловсролын салбарын мэргэжилтэн, хүүхэд, залуучуудын байгууллагын ажилтан, мэргэжилтнүүд, сэтгүүлчид оролцсон юм.