“Сошиал медиа – нийгмийн мэдээллийн сүлжээг үр дүнтэй ашиглах нь” сургалт амжилттай явагдлаа

2020-07-02 248

SPEAK_OUT Power Of Women Нийгэм, УлсТөр, Бизнесийн салбар дахь Залуу Эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах төслийн хүрээнд “Сошиал медиа – нийгмийн мэдээллийн сүлжээг үр дүнтэй ашиглах нь” сургалт амжилттай явагдлаа.

Салбар бүрийн төлөөлөл нийгэмд идэвхитэй, зорилготой бүсгүйчүүд маань 2 өдрийн хугацаанд нийгмийн мэдээллийн сүлжээний ач холбогдол, facebook, инстаграм, твиттер, youtube, MOJO зэрэг нийтлэг хэрэглэгддэг флатформууд, аппликэйшнүүдийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар системтэйгээр мэдлэг олж, хэлэлцүүлэг өрнүүлэн, багаараа нөлөөллийн ажлууд, кампанит санаачлагуудыг өрнүүллээ.

Зорьж буй зорилго, мөрөөдлөө биелүүлж, нийгэмд эерэг нөлөөллийг түгээн салбартаа манлайлж явахыг охид бүсгүйчүүддээ хүсье!

Энэхүү төслийг санхүүжүүлж, Монголын олон олон охид, бүсгүйчүүдийг дэмжихэд хамтран ажиллаж байгаа Бүгд Найрамдах Литва улсын Элчин сайдын яамд талархал илэрхийлье!