УИХ-ЫН ХОЁР Л ГИШҮҮН ЦАГ БАРЬДАГ

Sunday June 28th, 2020 82

Монгол улсын Их хурлын 76 гишүүний хоёр нь л хуралдаа цагаасаа өмнө ирдэг бол бусад нь тогтмол хоцордог. Тэдний дунд хурлынхаа гуравны нэгд суугаагүй “манлайлагчид” ч бий. Мөн сөрөг хүчин болох Ардчилсан намын гишүүд хуралд суугаагүй өдрийн дундаж үзүүлэлтээрээ тэргүүлж байна… гэх мэт үр дүнг доорх инфографикаас нарийвчлан харна уу.

Хэвлэлийн Хүрээлэнгийн багш, судлаач,  сэтгүүлчдийн хамтарсан багаас  2018 оны нийт 47 хуралдааны гишүүдийн ирцийн мэдээлэл бүхий өгөгдөлд  дүн шинжилгээ хийснээ толилуулж байна. Монголын Хэвлэлийн Хүрээлэн нь ХБНГУ-ын Дойче Велле Академитэй хамтран сүүлийн жилүүдэд өөрийн багш нарыг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшүүлсэн бол энэ жилээс багш, судлаачдаа дата сэтгүүл зүйгээр чадавхжуулж, сургалтын  үйл ажиллагаагаа өргөжүүлэн баяжуулах  бодлогыг хэрэгжүүлж байна.

Орчин үеийн сэтгүүл зүйд хүчээ авч буй Дата сэтгүүл зүйн цоо шинэ сургалтын хөтөлбөрийг Хэвлэлийн Хүрээлэнгээс тун удахгүй хэрэгжүүлж эхэлнэ.