Өөрчлөгч” болон “Ногоон дэлхий” клубийн уурхайн олборлолт, нөхөн сэргээлттэй танилцах аялал

2020-08-10 323

Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Өөрчлөгч” болон “Ногоон дэлхий” клубууд сэтгүүлчдийн эдийн засгийн болон байгаль орчны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг билээ. Энэ зорилгын хүрээнд алтны уурхайн эдийн засгийн нөлөөлөл болон байгалийн нөхөн сэргээлтийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх аялал зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ удаагийн аялал нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Баян-Айраг эксплорэйшн уурхайтай танилцаж, алт олборлох үйл явц, байгалийн нөхөн сэргээх үйл ажиллагаа, уурхай зүгээс эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийг судлах зорилго бүхий танилцах аялал юм.