МЭРГЭШҮҮЛЭХ КЛУБИЙН СЭТГҮҮЛЧИД ТАНИЛЦАХ АЯЛАЛ ХИЙЖ БАЙНА

2020-08-15 134

Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб болон Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубээс Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Баян-Айраг эксплорэйшн уурхайтай танилцаж, алт олборлох үйл явц, байгалийн нөхөн сэргээх үйл ажиллагаатай танилцлаа.

Компанийн инженерүүд уурхайн үйл ажиллагаа, нөхөн сэргээлтийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулахаас гадна улсын болон орон нутгийн эдийн засагт хэрхэн эергээр нөлөөлж буйг тайлбарлав.