Орон нутгийн сургалт эхлэх гэж байна

2009-03-28 18

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн сургалтын албанаас хөдөө орон нутгийн сэтгүүлчдийн мэдлэг, ур  чадварыг сайжруулах зорилгоор бүсчилсэн сургалтыг энэ оны 3 дугаар сараас эхлэн зохион байгуулах гэж байна. Орон нутгийн сургалтын нээлтийг 2009 оны 3 дугаар сарын 27-оос 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулах бөгөөд цаашид бусад аймгуудыг хамруулах юм. Сургалтын явцад сэтгүүлчид

орчин цагийн сэтгүүл зүйн онолыг дадлага давамгайлсан аргаар суралцах бөгөөд  мэргэжлийн өндөр төвшинд мэдээ, сурвалжлага бэлтгэх,  ярилцлага хийх арга барилд суралцах юм.