‘’Эдийн засгийн өсөлт ба дотоодын нийт бүтээгдэхүүн’’ сургалт боллоо

2014-10-28 13

Үндэсний статистикаас зохион байгуулдаг ээлжит сургалтыг энэ удаад  ‘’ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БА ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН’’ сэдвээр 9 сарын 24-ны 11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд хийлээ. Эдийн засгийн өсөлтийн талаар сэтгүүлчид бид ерөнхий утгаар нь мэддэг ч энэхүү өсөлтийг тооцоход ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг, дандаа өсөөд байх нь сайн уу муу юу гэдгийг эдийн засагчид шиг мэдэхгүй. Гэхдээ эдийн засгаар дагнан бичихийн тулд ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАМААРАЛ сэдвийг сайн ойлгох нь чухал юм. Эдийн засгийн өсөлт нь илүү сайхан амьдралын хэвшлийг болоод ажил эрхлэлтийг дэмждэг бол богино хугацааны өсөлт нь бодит ДНБ-ний жил бүрийн хувийн өөрчлөлтөөр хэмжигддэг. Эдийн засгийн өсөлт чинь хувь, иргэн хүний амьдралд наалдаж байна уу гэж тааж биш бодитоор анализ хийж бичдэг болох нь эдийн засгаар дагнан бичдэг сэтгүүлчдийн зорилго юм. Сургалтаар эдгээр ойлголтыг өглөө.