СЕРТИФИКАТ ОЛГОХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

2022-09-29 73
КОНРАД-АДЕНАУЭР-САНГИЙН УЛС ТӨРИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨТӨЛБӨР 2022
#KAS COLLEGE FOR POLITICAL JOURNALISM 2022
СЕРТИФИКАТ ОЛГОХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2022.10.07
Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгын хүрээнд 2021 оноос “КАС-ийн Улс төрийн сэтгүүл зүйн хөтөлбөр” (KAS College for Political Journalism)-ийг хэрэгжүүлж эхлээд байна.
Хөтөлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 10–15-ны хооронд Улаанбаатар хотод болон хотын ойр эрчимжүүлсэн вакум хэлбэрээр зохион байгуулна.
Сонгон шалгаруулалт:
Орон даяар явагдах нээлттэй сонгон шалгаруулалтаар21-35 насны улс төрийн сэтгүүл зүйгээр мэргэшиж байгаа сэтгүүлчдийг сонгон шалгаруулна.
Оролцогчдод тавих үндсэн нөхцөлүүд:
• Улс төрийн сэтгүүл зүй, гадаад мэдээний сэтгүүлч, тоймчоор хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг байх;
• Сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн түвшинд ажиллаж, нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй;
• 2022.10.10-15-ны хооронд хөтөлбөртбүтэн цагаар хамрагдах боломжтой байх.
Дээрх нөхцөлийг хангаж буй оролцохыг хүсэгчид доорх холбоосоор бүртгэлийн маягтыг 2022 оны 10 дугар сарын 07-ны дотор бөглөж илгээнэ үү.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/TwrxJgKxPXMdj9UL6
Хөтөлбөрт нийт 20 хүн оролцох боломжтой бөгөөд сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбараас сонгон шалгаруулж оролцуулах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнгийн 350002 утсаар болон, www.pressints.org.mn , pim@pressinst.org.mn хаягаар хүлээн авна уу.
Жич: Сэтгүүл зүйгээс өөр мэргэжлийн бакалавртай боловч мэргэжлийн сэтгүүлчээр ажилладаг бол сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.
Зохион байгуулагчид:
Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн төлөөлөгчийн газар
МУИС-ийн ШУС-ийн Улс төр судлалын тэнхим
Монголын Хэвлэлийн Хүрээлэн