Хэвлэлийн Хүрээлэн нь олон нийттэй харилцах арга барил, ур чадвар эзэмшсэн
#мэргэжилтэн бэлтгэх
#дипломын сургалтыг анх удаа Монголд нэвтрүүлсэн бөгөөд энэ жил
#7 дахь элсэлтээ зарлаж байна. Сургалтыг онол, дадлага, дасгал, бүлгийн ажил, интерактив хэрэгслүүд хосолсон арга зүйгээр мэргэжлийн багш нар танхимын болоод онлайн хэлбэрээр удирдан явуулна.
Сургалт 7 хоногт 2 удаа (
#Лхагва гарагт танхим,
#Баасан гарагт онлайн) хэлбэрээр 3 сарын хугацаанд үргэлжилнэ.
Бүртгэл: 2022 оны 10 дугаар сарын 10 хүртэл үргэлжилж, 10 дугаар сарын 12-ны өдөр хичээл эхэлнэ.
Бүртгүүлсэн нийт оролцогчдоос эхний 20 оролцогчийг сургалтад хамруулна.
Сургалтын агуулга:
• Олон нийт гэж хэн болох олон нийтийн мэдээллийн харилцааны тухай ойлголт, онолын урсгалууд
• Олон нийттэй харилцах мэргэжилтний ёс зүй, ажлын зарчим
• Байгууллагын олон нийттэй харилцах бодлого, тактик
• Олон нийттэй харилцах багийг хэрхэн бүрдүүлэх вэ, гишүүдийн үүрэг хариуцлага
• Бүтээлч ба шүүмжлэлт сэтгэлгээ, дизайн сэтгэлгээ
• Фото, видео, мобайл видео, аудио агуулгаар мэдээлэл түгээх, инфографик, өгөгдлийн дүрслэл
• Мэдээллийн кампанит аян төлөвлөх, удирдах
• Хэвлэлийн бага хурал зохион байгуулах, хэвлэл мэдээллийнхэнтэй үр дүнтэй хамтран ажиллах
• Олны өмнө үг хэлэх ур чадвар, илтгэл тавихад анхаарах зүйлс
• Улс төрийн стратегийн мэдээлэл харилцааны тухай ойлголт
• Цахим орчны мэдээллийн харилцаа
• Сошиал медиа төлөвлөлт, төлөвлөлт багийн үйл ажиллагааны аппликейшнүүд
• Сошиал медиа ашиглан мэдээллийг үр дүнтэй түгээх, зорилтот бүлгийг идэвхжүүлэх, татан оролцуулах арга хэрэгсэл
• Буруу ташаа мэдээлэл цацагдсан хямралын үеийн харилцаа
зэрэг агуулгыг судлах болно.
Сургалтын төлбөр: 1,300,000 төгрөг
Та сургалтад бүртгүүлэхдээ элсэгчийн анкетыг бөглөж бүртгэлийн хураамж 10.000 төгрөг төлсөн байх шаардлагатай.
/Сургалтад бүртгүүлж, анги дүүргэлтийн тоонд багтсан боловч хичээл эхлэх өдөр суухгүй болсноо мэдэгдэх тохиолдол гардаг учир энэ журмыг мөрдөх болсныг хүндэтгэн үзэж бүртгэлээ баталгаажуулна уу. Хураамжийг буцаан олгодоггүй болохыг анхаарна уу./