КОНРАД-АДЕНАУЭР-САНГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨТӨЛБӨР 2022

2022-10-31 186
#KAS COLLEGE FOR ENVIRONMENTAL JOURNALISM 2022

СЕРТИФИКАТ ОЛГОХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2022.11.09

Монгол дахь Конрад-Аденауэр-Сан нь мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгын хүрээнд “КАС-ийн Байгаль орчны сэтгүүл зүйн хөтөлбөр” (KAS College for environmental Journalism) – т оролцохыг урьж байна.
Хөтөлбөрийг 2022 оны 11 дугаар сарын 14–19-ний хооронд Улаанбаатар хотод болон хотын ойр эрчимжүүлсэн вакум хэлбэрээр зохион байгуулна.

Сонгон шалгаруулалт:
Орон даяар явагдах нээлттэй сонгон шалгаруулалтаар байгаль орчны сэтгүүл зүйгээр мэргэшиж байгаа сэтгүүлчдийг сонгон шалгаруулна.

Оролцогчдод тавих үндсэн нөхцөлүүд:
  • Байгаль орчны сэтгүүлчээр хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг байх;
  • Сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн түвшинд ажиллаж, нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй;
  • 2022.11.14-19-ний хооронд хөтөлбөрт бүтэн цагаар хамрагдах боломжтой байх.
Дээрх нөхцөлийг хангаж буй оролцохыг хүсэгчид доорх холбоосоор бүртгэлийн маягтыг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний дотор бөглөж илгээнэ үү.

Бүртгэлийн холбоос: https://forms.gle/RNhcg4ZVuFy7jNn9A

Хөтөлбөрт нийт 20 хүн оролцох боломжтой бөгөөд сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбараас сонгон шалгаруулж оролцуулах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнгийн 350002 утсаар болон, www.pressints.org.mn, pim@pressinst.org.mn хаягаар хүлээн авна уу.
Жич: Сэтгүүл зүйгээс өөр мэргэжлийн бакалавртай боловч мэргэжлийн сэтгүүлчээр ажилладаг бол сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

Зохион байгуулагчид:
Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн төлөөлөгчийн газар
Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэргэшсэн сэтгүүл зүйн “ПИКАС” төв