ГАДААД МЭДЭЭ БЭЛТГЭДЭГ СЭТГҮҮЛЧ, ОРЧУУЛАГЧ, ТОЙМЧДОД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

Хэвлэлийн Хүрээлэнгээс Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвтэй хамтран гадаад мэдээ бэлтгэдэг сэтгүүлч, орчуулагч, тоймчдод зориулсан хөтөлбөр эхлүүллээ. Энэхүү хөтөлбөрийг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “ГАДААДЫН АВТОРИТАР НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХАД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮҮРЭГ ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ” төслийн хүрээнд зохион байгуулж байна.Сүүлийн жилүүдэд олон улсын мэдээ, нийтлэл бичдэг сэтгүүлчдэд зориулсан сургалт тогтмол хийгдэхгүй байгаа бөгөөд […]

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол улсад хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг нийгмийн бүхий л хүрээнд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, шийдвэр гаргагч болон олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх, бодлого шийдвэрт нөлөөлөхөд оролцогч талуудын нэгдмэл хүчин чармайлт, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилготой Үндэсний сүлжээг 2021 онд ЮНЕСКО болон Хэвлэлийн Хүрээлэнгийн санаачилгаар байгуулсан билээ. Тус сүлжээнд Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, БСШУСЯ-ны […]

ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН ХММСБ-ЫН ОЙЛГОЛТ, МЭДЛЭГ ӨГӨХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд Иргэний нийгмийн байгууллагуудын Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ойлголт, мэдлэг өгөх туршилт сургалтыг 7 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад иргэний нийгмийн байгууллагуудын мэргэжилтэн, хэвлэл мэдээлэл […]


Notice: ob_end_flush(): Failed to send buffer of zlib output compression (0) in /home/pressin3/public_html/wp-includes/functions.php on line 5471