хэвлэлийн Хүрээлэн

Сэтгүүлчдийн “Хүүхэд-сэтгүүлч” клуб

Хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх зорилго бүхий “Хүүхэд – сэтгүүлч” клубийг 2008 оны зургаадугаар сард НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн Зөн-Монгол Олон улсын байгууллага, Их Британийн Хүүхдийг Ивээх Сангийн дэмжлэгтэйгээр байгуулав. Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Хүүхэд-сэтгүүлч” клуб Утас: 7011-3476, 350002

Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб

Хэвлэлийн Хүрээлэнгийн санаачилгаар Байгаль орчин, аялал жуучлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Швейцарийн хөгжлийн агентлаг (SDC), Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран “Ногоон дэлхий клуб“-ыг “Сэтгүүлчид ногоон дэлхийн төлөө” уриан дор 2009 оны 6-р сараас эхлэн ажиллуулж байна. Клубийн зорилго нь Монголын байгаль орчны асуудлыг сурвалжлах цар хүрээг өргөжүүлэн […]

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб нь эдийн засгийн сэдвээр мэргэшсэн сэтгүүлчдийг нэгтгэж, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн түвшинд өсөхөд нь туслах зорилго бүхий байгууллага юм. Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийг Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэд 2010 оны дөрөвдүгээр сарын 16-нд “Хөгжлийн төлөө сэтгүүлчид” уриан дор байгуулав. “ӨӨРЧЛӨГЧ” КЛУБИЙН ЗОРИЛГО: Эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх: […]