“Засгийн газрын ирэх 4 жилд төлөх гадаад өр” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2020-07-09
Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “ӨӨРЧЛӨГЧ клубээс “Монгол Улсын Засгийн газрын ирэх 4 жилд төлөх гадаад өр” сэдэвт хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлэгт Тэтгэврийн реформ төслийг санаачлагч, эдийн засагч Ө.Ганзориг, Эрүүл хот төслийн удирдагч эдийн засагч Б.Дөлгөөн нар оролцож, Засгийн газрын нийт гадаад өр, Монголын санхүү эдийн засгийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчидтэй санал бодлоо солилцсон юм.
Эдийн засагчдын мэдээлснээр засгийн нийт өрийн хэмжээ 2016.06.30-ны байдлаар 4.8 тэрбум америк доллар байсан бол 2020.03.31-ний байдлаар 7.2 тэрбум болж өссөн байна. Энэ байдлаар удаан үргэлжилбэл эдийн засаг улам гүнзгий хямралд орох магадлалтайг хэллээ. Мөн уулзалтын дараа дэлхийд 10 байдаг “Дэлхийн санхүүгийн музей”-д зочиллоо.
Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “ӨӨРЧЛӨГЧ” клубээс эдийн засгийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээс гадна нийгэм эдийн засгийн асуудлуудаар тогтмол үйл явдал, хэлэлцүүлэг зохион байгуулна.
“ӨӨРЧЛӨГЧ” клубт элсэхийг хүсэж буй сэтгүүлчид дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү.shorturl.at/rtvFH