“Монгол орны цөлжилт ба газрын доройтол” сэдэвт онлайн уулзалт

2020-06-15
Жил бүрийн 6 дугаар сарын 17-ний энэ өдөр дэлхий нийтээрээ цөлжилтийн эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон Дэлхий” клубээс энэ өдөрт зориулан Онлайн уулзалтыг фейсбүүк лайв хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Уг уулзалтаар Монгол орны газрын доройтол болон цөлжилтийн өнөөгийн байдал, иргэн бүхний оролцоо хэр чухал байгаа талаар ярилцах болно. Зочин илтгэгчээр Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрхлэгч Доктор Ц.Ганчөдөр оролцоно.
Уулзалт 2020.06.17-ны 16 цагт эхлэх бөгөөд бидэнтэй хамт байж, зочиноос маань асуулт асуун, саналаа солилцон бидэнтэй хамт байгаарай