Ногоон дэлхий клуб

2020-07-06 96

Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэд 2009 оны 6 сараас Байгаль орчны чиглэлийн сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх хүрээлэн буй орчны мэдээний үр ашгийг дээшлүүлэх зорилгоор сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийг байгуулж олон тооны сургалт, хэлэлцүүлэг, уралдаан, аялал, уулзалт зохион байгуулж ирсэн юм.

2020 онд тус Хүрээлэнгийн зүгээс “Ногоон дэлхий” клубийн үйл ажиллагааг шинэчлэн сэргээж, өөрчлөгдөн хувьсаж буй хэвлэл мэдээллийн салбарын шинэ сорилтуудад байгаль орчны сэтгүүлчдийг бэлтгэх зорилгоор гишүүнчлэлийн хүрээгээ өргөжүүлж байна.

Иймд “Ногоон дэлхий” клубийн эгнээнд шинээр элсэж, байгаль орчин, хүрээлэн буй орчны чиглэлээр мэргэших, олон янзын эх сурвалжийн мэдээлэл хүлээн авах, дүн шинжилгээ хийх, нягтлан шалгах, дүрсжүүлэн баримтжуулах орчин үеийн арга техникүүдэд суралцах хүсэлтэй сэтгүүлчдийг урьж байна.

Клубийн үйл ажиллагаанд идэвхтэй, тогтвортой оролцож зохих хэмжээний сургалт, үйл явдалд хамрагдсан сэтгүүлчдэд байгаль орчны мэргэшсэн сэтгүүлчийн гэрчилгээ олгоно.