СЭТГҮҮЛЧДИЙН АНХААРАЛД

2020-05-11
Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэд 2009 оноос эхлэн хүүхдийн эрхийг дээдэлж, хүүхдэд ээлтэй сэтгүүл зүйг дэмжих зорилгоор “Хүүхэд ба Сэтгүүлч” клубийг үүсгэн байгуулж, олон сургалт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн билээ. Клубийг анх эхлүүлэхэд Хүүхдийн төлөө Үндэсний газар (тухайн үеийн нэршлээр), НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийг Ивээх сан, Дэлхийн зөн – Монгол ОУБ-ууд хамтран ажилласан бөгөөд энэхүү хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр болж, өнгөрсөн оны төгсгөлд анхны уулзалтаа зохион байгуулсан.
Үүний үр дүнд 2020 онд “Хүүхэд ба сэтгүүлч” клубийг дахин шинэчилж, хүүхдийн асуудлыг ёс зүйтэйгээр, мэргэжлийн түвшинд нийтэлж, нэвтрүүлэхэд сэтгүүлчдийг чадавхжуулах зорилгоор гишүүнчлэлийн хүрээгээ өргөжүүлэхээр үе шаттай ажлууд хийгдэж байна.
Иймд “Хүүхэд ба Сэтгүүлч” клубийн эгнээнд дахин нэгдэх, шинээр элсэх, хүүхдийн эрхийн асуудлаар хэвлэн нийтлэх, энэ чиглэлээр мэргэших хүсэлтэй сэтгүүлчдийг бүртгэж эхэллээ.
Клубт нэгдэхийг хүсэж буй сэтгүүлчид дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү
Дэлгэрэнгүй мэдээллийг 350002 дугаараас лавлана уу.
Цахим шуудан: pim@pressinst.org.mn