“Ногоон дэлхий” клуб элсэхийг урьж байна

2020-03-26

Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэд 2009 оноос Байгаль орчны чиглэлийн сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх хүрээлэн буй орчны мэдээний үр ашгийг дээшлүүлэх зорилгоор сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийг байгуулж олон тооны сургалт, хэлэлцүүлэг, уралдаан, аялал, уулзалт зохион байгуулж ирсэн юм.  Хүрээлэнгийн зүгээс “Ногоон дэлхий” клубийн үйл ажиллагааг шинэчлэн сэргээж, өөрчлөгдөн хувьсаж буй хэвлэл мэдээллийн салбарын шинэ сорилтуудад байгаль орчны сэтгүүлчдийг бэлтгэх зорилгоор гишүүнчлэлийн хүрээгээ өргөжүүлж байна. Иймд “Ногоон дэлхий” клубийн эгнээнд шинээр элсэж, байгаль орчин, хүрээлэн буй орчны чиглэлээр мэргэших, олон янзын эх сурвалжийн мэдээлэл хүлээн авах, дүн шинжилгээ хийх, нягтлан шалгах, дүрсжүүлэн баримтжуулах орчин үеийн арга техникүүдэд суралцах хүсэлтэй сэтгүүлчдийг урьж байна. “Ногоон дэлхий” клубд элсэх хүсэлтэй сэтгүүлчид дараах холбоосоор орж бүртгүүлээрэй.

shorturl.at/yBHL7

See less