Өөрчлөлч клуб

Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэд 2009 онд Бизнес, эдийн засгийн сэтгүүл зүйг дэмжих зорилгоор эдийн засгийн сэтгүүлчдийн “ӨӨРЧЛӨГЧ” клубийг “Хөгжлийн төлөө сэтгүүлчид” уриан доор байгуулж өнөөдрийг хүртэл олон тооны сургалт, хэлэлцүүлэг, уралдаан, аялал, уулзалт зохион байгуулж ирсэн юм.

2020 онд тус Хүрээлэнгийн зүгээс “ӨӨРЧЛӨГЧ” клубийн үйл ажиллагааг шинэчлэн сэргээж, өөрчлөгдөн хувьсаж буй хэвлэл мэдээллийн салбарын шинэ сорилтуудад  эдийн засгийн сэтгүүлчдийг бэлтгэх зорилгоор гишүүнчлэлийн хүрээгээ өргөжүүлж байна. Иймд “ӨӨРЧЛӨГЧ” клубийн эгнээнд шинээр элсэж, эдийн засаг, бизнес, санхүүгийн чиглэлээр мэргэших, олон янзын эх сурвалжийн мэдээлэл хүлээн авах, дүн шинжилгээ хийх, нягтлан шалгах, дүрсжүүлэн баримтжуулах орчин үеийн арга техникүүдэд суралцах хүсэлтэй сэтгүүлчдийг  урьж байна.

КЛУБИЙН ЗОРИЛГО:

  • Эдийн засгийн асуудлаар мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх
  • Эдийн засгийн хөгжил дэх хэвлэл, мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх
  • Сэтгүүлчдийн эдийн засгийн мэдлэг, мэдээллийг сайжруулах
  • Сэтгүүлчдийн харилцан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА:

  • АНУ-ын ОУХА-ын “Бизнесийг дэмжих санаачилга” төсөл
  • Дэлхийн банк
  • Монголын Эдийн засгийн форум
  • Өрсөлцөх чадвар судалгааны төв
  • Азийн Хөгжлийн Банк
  • Олон улсын санхүүгийн корпорац
  • Сангийн Яам

ГИШҮҮНЧЛЭЛ:

Телевиз, радио, өдөр тутмын сонин, цахим мэдээллийн хэрэгслийн төлөөлөл болох 60 гаруй гишүүн сэтгүүлчтэй.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

2010 оны дөрөвдүгээр сараас эдүгээ хүртэлх гурван жилийн хугацаанд уул уурхай, дэд бүтэц, компанийн засаглал, өмчийн эрх, эрчим хүч, банкны бүтцийн шинэчлэл, хүнсний аюулгүй байдал, агаарын тээвэр, төсөв, татвар, даатгал, Монгол улсын өрсөлдөх чадвар, санхүүгийн зах зээл зэрэг сэдвээр 90 гаруй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Танхимын сургалт 20 удаа
  • Дугуй ширээний ярилцлага 30 удаа
  • Уулзалт, зөвлөгөөн 16 удаа
  • Лекц 9 удаа
  • Аялан сурвалжилга 5 удаа
  • Шилдэг бүтээлийн уралдаан 3 удаа

КЛУБИЙН ГИШҮҮДИЙН БҮТЭЭЛ

  • Сонины мэдээ, нийтлэл, сурвалжилга 200 орчим
  • Радиогийн мэдээ, нэвтрүүлэг 40 орчим
  • Телевизийн мэдээ, нэвтрүүлэг 130 орчим

ГИШҮҮНЭЭР БҮРТГҮҮЛЭХ

Холбоос байршина

Клуб хариуцсан зохицуулагч

Б.Мөнхгэрэл
Т.Есөн-Эрдэнэ