MEDIA WATCH: НИЙГМИЙН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ БА СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗААГ

2021-02-03 506
Нийгмийн мэдээллийн сүлжээ сэтгүүлчдийн эх сурвалжтай холбогдох найдвартай суваг мөн үү? Энэ талбар сэтгүүлчдийн хувийн орон зай юу, ажил мэргэжлийн талбар уу? Нийгмийн мэдээллийн сүлжээнд сэтгүүлчдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг редакцын бодлогоор зохицуулах ёстой юу? Нийгмийн мэдээллийн сүлжээний эрчимтэй хэрэглээ сэтгүүл зүйд ямар боломж болон сорилтыг бий болгож байна вэ? Нийгмийн мэдээллийн сүлжээ ба сэтгүүл зүйн зааг дээр тодорч буй эдгээр болон бусад асуудлаар санал солилцох MEDIA WATCH ээлжит хэлэлцүүлэг урьж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгтээ бид хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтан, сэтгүүлч, судлаачдын байр суурийг сонсох болно. 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр буюу Баасан гарагт 14.00 цагт болно. Цахим хэлэлцүүлэгт оролцохыг хүссэн сэтгүүлч, сэтгүүл зүйн багш, хэвлэл мэдээллийн судлаачдыг дараах холбоосоор бүртгүүлэхийг урьж байна.
Холбоос: shorturl.at/rtOY8
Утас: 350002, 97070709