хэвлэлийн Хүрээлэн

Xэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, хэрэглэгч, сэтгүүл зүйн сорилт, бэрхшээлийн талаар зөвлөлдлөө

Хэвлэлийн Хүрээлэнгээс ЮНЕСКО-ийн Олон улсын харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ба ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВЬСАЛ: СЭТГҮҮЛ ЗҮЙН БЭРХШЭЭЛ, БОЛОМЖ” сэдэвт хэвлэл мэдээллийн удирдах ажилтны уулзалт, хөтөлбөрийг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг ЮНЕСКО-ийн Зүүн Ази бус нутгийн оффисыг хамаарах төлөөлөгч доктор, профессор ноён Шахбааз Хан нээв.
Тоон технологийн дэвшил сэтгүүл зүйн салбарт хэрхэн нөлөөлж буй, нэн ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллага болон хэрэглэгчдийн харилцаа хэрхэн өөрчлөгдөж буйн талаар өнөөдөр ярьсан юм. Түүнчлэн шинээр бий болсон мэдээллийн орчинд сэтгүүл зүйн салбар итгэл үнэмшлээ хадгалах, сайжруулах зарим боломж, чиг хандлагын талаар хэлэлцлээ.
2019 онд Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулан гаргасан ISO төрлийн стандарт болох Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгыг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар танилцуулав.
Мөн Хэвлэлийн Хүрээлэнгийн олон улсын зөвлөх Йорген Рингаард Дани улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл: өөрчлөлт ба чиг хандлагын талаар илтгэл тавив.
Түгээх: