Үндэслэл
ОУ-ын Хөдөлмөрийн Байгууллага 2005 оноос эхлэн USDOL-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Time Bound Programme Support төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү төсөл нь дараах 2 төрлийн стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа.
Монгол дахь хүүхдийн хөдөлмөрийг төгсгөл болгоход хамтын хүчин чармайлтыг дэмжиж, хүүхэд, эцэг эх, шийдвэр гаргагч, ажил олгогч, албан хаагчид, хэвлэл мэдээлэл болон олон нийтийн хүүхдийн хөдөлмөрийн талаарх ухамсарыг дээшлүүлэх үүднээс энэхүү төсөл нь хүүхдийн хөдөлмөрийг устгахад чиглэсэн нөлөөллийн стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй үйл ажиллагааны нэг хэсэг юм
Төслийн зорилго
Төслийн зорилго нь хэвлэл мэдээлэл дэх хүүхдийн тухай мэдээллийн чанар, хэмжээ, агуулгыг судалсанаар, хүүхдийн хөдөлмөрийн талаарх мэдээллийг сайжруулж, ийм төрлийн мэдээллийг хүртэх боломжийг дээшүүлэхэд оршино. Үүний тулд хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийтлэл, нэвтрүүлгийн бодлого төлөвлөлтөд нийцүүлэн боловсруулж, хэвлэл мэдээлэлд ойлгуулах явдал чухал юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг
Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас