Эрэн сурвалжилсан сэтгүүл зүйн бүтээлийн мониторинг 2015 он

2015-05-20

Мониторингийн хэрэгцээ, шаардлага
Хэвлэлийн Хүрээлэн ХБНГУ-ын Дойче Велле академитай хамтран “Эрэн сурвалжлах сэтгүүлзүй”-н шаталсан сургалтыг Хэвлэлийн Хүрээлэнгийн багш нарыг чадавхижуулах зорилгоор зохион байгуулж буй билээ. Улмаар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлээр багш нарыг чадавхжуулах уг төслийн үр дүнг хэмжих зорилгоор төсөл хэрэгжихээс өмнө Монголын хэвлэл мэдээлэл дэх эрэн сурвалжилсан бүтээлд үнэлэлт өгөхийг зорьсон юм.

Мониторингийн ач холбогдол, үр дүн
Мониторингийн үр дүнд бий болсон мэдээллийг 2015 онд, Хэвлэлийн Хүрээлэнгээс эрэн сурвалжлах сэтгүүлзүйн курс хичээллүүлж эхэлсэний дараах байдалтай харьцуулж, мэдээллийн хэрэгслээр эрэн сурвалжилсан бүтээлийн тоо болон чанар сайжирч буй эсэхийг үнэлэх юм.

 


Дэлгэрэнгүй мэдээллийг

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас