Сэтгүүл зүйн дээд курсийн 1997 оны төгсөлт

1997-01-14

МХХ-ийн сэтгүүлзүйн дээд курсийн анхны төгсөгчид 1996-1997 онд суралцаж төгссөн юм. Багш, хуульч, менежер, сэтгүүлч, гэрэл зурагчин, эх бэлтгэгч гэх мэт төрөл бүрийн мэргэжлийн 17-42 насны нийслэл, аймаг орон нутгаас ирсэн  янз бүрийн ажил, мэргэжлийн туршлагатай, хүмүүс Монгол Улсад анх удаагаа орчин цагийн сэтгүүлзүйн чиглэлээр мэргэшихээр суралцсан билээ. Тэд 6 сарын хугацаанд монголын үндэсний мэргэжлийн багш нараар хичээл заалгаснаас гадна тэд нартайгаа хамт Дани, Герман, Америк, Австрали зэрэг олон орны сэтгүүлзүйн багш нараар орчин цагийн сэтгүүлзүйн онол дадлагын хичээл заалгасан юм. Энэ нь орчин цагийн сэтгүүлзүйн үндэсний багш нарыг бэлтгэх ажил хамт хийгдсэн гэсэн үг юм.

Анхны төгсөгчид хэвлэл мэдээллийн салбарт шилжин ажилласнаар орчин сэтгүүлзүйн шинэ бүтээлүүд редакцад нэвтрэх болсон. Улмаар төгсөгчид МХХ-тэй нягт хамтран ажиллаж сэтгүүлзүйн шинэ хандлагыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах болж, МХХ-ийн Удирдах зөвлөлд сонгогдож, гүйцэтгэх багт ажиллаж, олон удаагийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцсон.

Сэтгүүл зүйн дээд курсийн анхны сургалтыг Данийн сэтгүүл зүйн сургуулийн багш нартай хамтран явуулж, “Сэтгүүлч” мэргэжлээр 15 доорх оюутан төгссөн.

  1. Б.Батхуяг
  2. М.Батжаргал
  3. М.Балжинням
  4. Д.Доржсүрэн
  5. Р.Жавхлантөгс
  6. С.Мөнхжаргал
  7. С.Мандалбаяр
  8. А.Лхагва
  9. С.Туул
  10. Б.Туяа
  11. Г.Санчир
  12. С.Хосбаяр
  13. Ц.Чимэддондог
  14. Г.Энхбаатар
  15. З.Энхбаатар