Сэтгүүл зүйн дээд курсийн 1998 оны төгсөлт

1998-02-02

1998 онд Сэтгүүл зүйн дээд курcийн хоёр дах удаагийн элсэлтээр 18 оюутан амжилттай төгсөв. 1998 оны төгсөгч Л.Итгэлтөгсийн яриаг хүргэж байна.

Орчин цагийн сэтгүүл зүй гэж юу болох талаар анх удаа сонсож байлаа. Дани Улсаас мэргэжилтэн багш ирж заадаг байсан. Тухайн үед сурвалжлагчаар ажиллаж байсан болоод ч тэр үү, энэ бүхэн нь амьдралд хэрэгжих боломжгүй юм шиг санагдаж байсан. Багш, оюутнууд бүгд л орчин цагийн сэтгүүл зүй гэдэгтэй анхлан танилцаж байсан гэж боддог.Яг сурвалжлагчаар ажиллаж байгаад ирсэн нь өөр байгаагүй байх аа. 23-лаа төгссөнөөс хойш 14 нь тодорхой хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан. Одоо 9 хүн энэ салбартаа хэвээр байна. Л.Мөнхбаясгалан, “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр, тус сонины сэтгүүлч Ц.Мягмарбаяр, МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн гадаад хэлний тоймч Б.Түвшинжаргал, сэтгүүлч Р. Оюунжаргал, Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст Ц.Энхмаа гэх мэт. Мэргэшсэн чиглэлээрээ ажиллаж байгаа хүний тоогоор хоёрдох төгсөлт бусдаас цойлохгүй гэхэд аман хүзүү, эсвэл гуравт орох байх. Би анхандаа хэсэг уулздаг байхад “хэцүү юм байна, нэгжийн дарга нар ойлгохгүй болохоор өөрсдийнхөөрөө бичүүлэх гээд байх юм” гэж ярьцгаадаг байсан. Одоо ямар байгааг бусдын өмнөөс хэлж мэдэхгүй нь. Миний хувьд ерөнхий зарчмаа барихыг хичээж л явна.

  1. Н.Авирмэд
  2. Д.Алтанцэцэг
  3. Л.Баясгалан
  4. Ц.Ганбаатар
  5. О.Гэрэлмаа
  6. П.Жаргалсайхан
  7. М.Идэр
  8. Л.Итгэлтөгс
  9. Б.Мөнхдэлгэр
  10. Ц.Мягмарбаяр
  11. Д.Отгонбаяр
  12. Р.Оюунжаргал
  13. Т.Пүрэвцэрэн
  14. Д.Соронзонболд
  15. Б.Түвшинжаргал
  16. Н.Ууганчимэг
  17. Н.Цэндмаа
  18. С.Цоггэрэл
  19. У.Холганат
  20. Н.Энхбаяр
  21. Ц.Энхмаа
  22. Х.Энхчимэг
  23. Ш.Эрдэнэчимэг