Сэтгүүл зүйн дээд курсийн 2001 оны төгсөлт

2001-01-14

2001 оны Сэтгүүл зүйн дээд курсийн  5 дах удаагийн элсэлтээр 20 оюутан элссэнээс 16 оюутан амжилттай суралцаж,  төгсөв. 2001 оны төгсөгч Б.Бүрэнжаргалын яриаг хүргэж байна.

Эдийн засагч, инженер, офицер, багш, орчуулагч гээд өөр өөр мэргэжилтэй, Эрдэнэт, Дархан, Ховд, Дорнод, Дундговь, Өмнөговь гээд газар газраас ирсэн, 18-аас 40 шахсан насны, үзсэн харсан, сурсан мэдсэн нь өөр өөр, өөр өөрийн үзэл бодолтой хэсэг нөхөд бичих авьяастан болон зохиолч голдуу сэтгүүлч болдог байсан социалист нийгмийг халаад 10-аадхан жил болж байхад “Ардчилал”-ыг хөгжүүлэх үндэс суурийн нэг чөлөөт, хараат бус сэтгүүл зүйн салбарт хөл тавихаар ТВ-ийн Чимгээ, Батзаяа, МонЦаМэ-гийн Догсмаа гээд бас ч үгүй хэвлэл мэдээллийн салбарт ажилласан туршлагатай хүмүүстэй хагас жил суралцан 21 дүгээр зууны анхдугаар онд Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийн 5 дахь төгсөгчид болон “Сэтгүүлч”-ийн дипломоо гардан авч байв.

Бичсэн ганц мэдээг нь баримт нь, эх сурвалж нь, зөв бичгийн дүрэм нь гээд л тал талаас нь 3-аас 4-н багш дүгнэнэ, шүүмжилнэ. Ангийн нөхөд ч саналаа хэлнэ. Бүтээлээ хамгаалах гэж мэтгэлцэнэ, маргалдана. Дадлага давамгайлсан сургалт жинхэнэ утгаараа өрнөнө. Сэтгүүл зүйн “Хоточ нохойн” мөн чанарыг таниулсан өгөөжтэй, сонирхолтой, гайхалтай сайхан сургалтуудыг Р.Оюунцэцэг багштай 5 дахь төгсөлтийнхөн амилуулдаг байж.

Тэдний нэг Дипломын сэдвээ үргэлжлүүлэн судалж, асуудал дэвшүүлэн төгссөн жилээ “Онги гол” хөдөлгөөн байгуулан зах зээлтэй зэрэгцэн зохицуулалтгүй болсон уул уурхай нь гол, нуурыг ширгээж, байгаль экологийг сүйтгэн хүн, малыг ундны усгүй болгож эхэлсэн эрсдэлээс сэргийлэхэд бодитой, үнэтэй хувь нэмэр оруулж 2007 онд Монгол улсаас анх удаа дэлхийн бүх тивийн байгаль орчны төлөөх зүтгэлтэн, баатруудыг өргөмжилдөг “Дэлхийн Байгаль орчны Голдман”-ы шагналыг хүртсэн Ц.Мөнхбаяраар ангийнхан нь төдийгүй Хэвлэлийн хүрээлэнгийн хамт олон бахархдаг буй заа.

  1. Б.Алтансүх
  2. Б.Бүрэнжаргал
  3. Т.Амаржаргал
  4. Д.Баасандорж
  5. Г.Ганчимэг
  6. Ц.Ганчимэг
  7. О.Гонгор
  8. Д.Догсмаа
  9. Б.Мэнд-Амар
  10. Ц.Мөнхбаяр
  11. Г.Өлзийсайхан
  12. Б.Түвшинжаргал
  13. С.Чимгээ
  14. Б.Энхмандах
  15. С.Батзаяа
  16. Р.Байгалмаа
  17. О.Чинзориг
  18. Д.Цэнд
  19. Г.Гантулга
  20. О.Эрдэнэжаргал