Сэтгүүл зүйн дээд курсийн 2004 оны төгсөлт

2004-02-03

2004 онд Сэтгүүл зүйн дээд курсийн 8 дах удаагийн элсэлтээр 17 оюутан амжилттай төгсөв. 2004 оны төгсөгч Мэндсайханы яриаг хүргэж байна.

Хэвлэлийн хүрээлэнгийн мэргэжлийн сэтгүүлч бэлтгэх Сэтгүүл зүйн дээд курсийг 2004 онд 17 оюутан төгсгөсөн. Тэдгээрээс Г. Оюунбат, Г. Энхмандуул, Б. Ёндондүйчир, С. Эрдэнэбилэг нар хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаад Г. Оюунбат АНУ-д IGlobal University-д бизнесийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалжээ. Манай курсийнхний хувьд сэтгүүл зүйн дээд курсэд суралцаж төгсөх хугацаандаа мэргэжлийн өндөр ур чадвартай багш нараараа хичээл заалган, мэдээлэл бодит байх, баримтад тулгуурлах , тэнцвэртэй байх зэрэг сэтгүүлзүйн чухал зарчмуудыг ойлгож сурч авснаараа зөвхөн сэтгүүлчид төдийгүй аль ч салбарынхан эдгээр зарчмуудыг баримтлан ажиллавал нийгмийн хөгжилд чухал үндэс суурь болж өгнө гэдгийг харуулж, бүгд амжилттай, шударгаар нийгэмд хувь нэмрээ оруулсаар явна.

Мөн тэрчлэн Ц. Эрдэнэцэцэг маань тухайн сургуулийг төгссөнөөр бичих, туурвих авьяас билиг нь улам илүү хөгжиж, сүүлийн үед тун ч ховордсон хүүхдэд зориулсан чанартай ном цөөнгүйг бичиж бяцхан уншигчдад өргөн барьжээ. Үүнд авьяаслаг хүүхдийн зохиолч, чадварлаг багш Д. Батжаргал багшийн маань нөлөө ч буй билээ. Сонирхуулахад манай ангийнхан санаачилж ромб хийлгэж байлаа.

  1. Д.Булгаа
  2. Ю.Бурмаа
  3. Д.Гандорж
  4. Л.Дэлгэрмаа
  5. Б.Ёндондүйчир
  6. Г.Минжин
  7. Б.Мэндсайхан
  8. П.Мягмарсүрэн
  9. Г.Нарантуяа
  10. П.Цэрэндулам
  11. О.Одгэрэл
  12. Г.Оюунбат
  13. О.Оюун-Эрдэнэ
  14. Б.Туяа
  15. Г.Энхмандуул
  16. С.Эрдэнэбилэг
  17. Ц.Эрдэнэцэцэг