2006 онд Сэтгүүл зүйн дээд курсийн 10 дах удаагийн элсэлтээр 16 оюутан элсэж, 14 оюутан амжилттай суралцаж, “Сэтгүүлч” мэргэжлийн диплом гардан авсан. Энэ ангийн оюутнууд бүгд сурч мэдье, хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлээр дүүрэн оюутнууд байсан. Хэрхэн сайн сэтгүүлч болж, амжилттай ажиллах талаар байнга ярилцаж, бие биеэ хурцалдаг идэвхтэй хамт олон.