хэвлэлийн Хүрээлэн

Богино хугацааны сургалт

Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулж орчин цагийн сэтгүүл зүйн ойлголт мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлж  Монгол улсад чанартай, хариуцлагатай сэтгүүл зүйг дэмжих, ардчиллыг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог  бэхжүүлэх  зорилготой. Богино хугацааны сургалтуудыг ихэнхдээ ахисан түвшний сэтгүүл зүйн түвшинд, тодорхой асуудлаар илүү гүн гүнзгий мэдлэг, ойлголт олж авахад туслах, мэргэшүүлэх үүднээс зохион байгуулдаг. Үүнд байгаль орчны тулгамдсан асуудлуудыг сурвалжлах арга барил, хүүхдийн эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн арга барил, дата сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн орчин, гэмт хэрэг, шүүхийн асуудлаар хэрхэн сурвалжлах арга техник, сонгуулийн талаар хэрхэн  мэдээлэх вэ, жендэрийн мэдрэмжтэй сэгүүл зүй, хэвлэл мэдээллийн менежмент гэх зэрэг олон сэдвийг дурдаж болно. 

 

Редакцын сургалт

Хэвлэл, мэдээллийн байгууллагын баг, хамт олны эрэлт хэрэгцээ, шаардлагад тулгуурласан тодорхой сэдэв, хөтөлбөрөөр мэргэшүүлж чадваржуулна.

Санал болгох сургалтын сэдвүүд:

  • Хэвлэл мэдээллийн тогтвортой бизнес ба орчин цагийн хэвлэл мэдээллийн менежмент
  • Өгөгдөлд суурилсан буюу Дата сэтгүүл зүй
  • Нийгмийн мэдээллийн сүлжээ буюу Сошиал медиаг үр дүнтэй ашиглах нь
  • Мэдээллийг нягтлан шалгах арга зүй
  • Цахим орчинд мэдээлэл хайх арга зүй
  • Мобайл сэтгүүл зүй буюу ухаалаг утсаар контент бүтээх нь
  • Хэвлэл мэдээллийн боловсрол олгох сэтгүүл зүйн үүрэг, оролцоо
  • Хиймэл оюун ухаан ба сэтгүүл зүй

 

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гурван долоо хоногийн хөтөлбөр

Хэвлэл мэдээллийн аль нэг хэрэгсэлд ажилладаг болон чөлөөт сэтгүүлчдийг  уг хөтөлбөрт сонгон шалгаруулж, эрэн сурвалжлах арга техникүүдийг тодорхой бүтээлийн төсөл хэрэгжүүлж эзэмшүүлнэ.

Сургалтын хөтөлбөрт эрэн сурвалжлах бүтээлийн сэдэв олох, үүнийг цахим орчинд судалж, сурвалжлах, цуглуулсан баримт мэдээллийг нягтлан шалгах, баталгаажуулах, үйл явдлын түүх болон цогц файл бүрдүүлэх, зохион байгуулах, бусадтай хамтран ажиллах, бүтээлийн үр нөлөөг дээшлүүлэх зэрэг аргууд зүйн хичээл багтахаас гадна эрэн сурвалжилсан бүтээл хэлэлцэх, эрэн сурвалжлах төсөл боловсруулах дадлага ажил багтана.