1996 онд Хэвлэлийн Хүрээлэнгийн Компьютерын сургалтын төв байгуулагдаж, компьютерын төрөл бүрийн сургалтуудыг явуулж ирсэн түүхтэй. Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор хэвлэлийн эх бэлтгэлийн сургалт, сонин-сэтгүүлийн дизайны сургалт, график дизайны дээд курс, компьютерын анхан шатны сургалт, багш нарт зориулсан “Цахим сургалт”-ыг явуулж ирсэн.
Техник технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед компьютер, програм хангамжийг эзэмшсэн байдал нь хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтэн төдийгүй бүхий л салбарын ажилтан, мэргэжилтний чадварыг илтгэх болсон.