хэвлэлийн Хүрээлэн

Судалгааны багийн тухай

Хэвлэл мэдээллийн зах зээл, сэтгүүл зүйн агуулгыг тогтмол судлах замаар салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, сэтгүүл зүйн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг дээшлүүлэхийн сацуу сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн түүхийг бодитой, найдвартай мэдээллээр баримтжуулах зорилгын хүрээнд ажилладаг. Хэвлэл мэдээллийн статистик бүрдүүлэх, агуулга ба үр нөлөөг шинжлэх аливаа судалгаанд шинжлэх ухаанчаар хандаж, олон нийтийн үнэн бодит мэдээлэл авах эрхийг хүндэтгэх зарчмыг тууштай мөрдөж ирсэн. Тийм ч учраас дотоод, гадаадын харилцагч байгууллага, иргэд Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгааны тоо баримт, мэдээллийг аливаа ашиг сонирхлоос ангид, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн хэмээн үнэлж, өргөнөөр ашигладаг.

  • “Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” суурь мэдээллийн судалгаа
  • Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа
  • Хэвлэл мэдээллийн орчин нөхцөлийн судалгаа
  • Хэвлэл мэдээллийн агуулгын судалгаа
  • Хэвлэл мэдээллийн талаарх олон нийтийн санаа бодол, мэдлэг ойлголтын судалгаа