Хэрэгжүүлсэн төслүүд

Тус хүрээлэн Дани Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас санхүүжсэн “Чөлөөт хэвлэл” (1995 – 1999), НҮБ-ын ХХ-өөс санхүүжсэн “Ардчилал ба сэтгүүл зүй” (1997 – 2000), ТАСИС-аас санхүүжсэн “Хариуцлагатай, олон ургалч хэвлэл мэдээлэл ба сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт” (1999 – 2001), ДАНИДА-аас санхүүжсэн “Монгол дахь сэтгүүл зүй ба хэвлэл мэдээлэл / Монголын хэвлэл мэдээллийн мониторинг” (1999 – 2002) Нээлттэй Нийгмийн Хүрээлэнгээс санхүүжсэн “Стратегийн хөгжлийн дэмжлэг” (2003-2004), ЮНЕСКО-гийн дэмжлэгээр “Фото сэтгүүл зүйн сургалт” (2004-2005), Английн төв номын сан, Лизбет Розингийн сангийн дэмжлэгтэйгээр “Тогтмол хэвлэлийн цахим архив”-ын төсөл (2000-2007), Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр “Олон нийтийн радио телевизийн хөтөлбөрийн мониторинг” (2007-2008,2011), Нээлттэй Нийгэм Хүрээлэнтэй хамтран “Хэвлэл мэдээллийн шүүмжийн чадавхыг бий болгох нь” ( 2010-2011), ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Тогтвортой хөгжлийн талаар сэтгүүлзүйн сургалтын нөөц бий болгох нь (2013), ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Монголд Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага бий болгох нь (2014-2016), Монголд Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэх нь (2014 – 2019), Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр “Ядуурлыг бууруулах чиглэлээр стратегийн мэдээллийн харилцааны чадавхыг хөгжүүлэх” (2015), Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Жендерийн тэгш байдлын талаарх иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх” төсөл (2017 – 2019), ЮНЕСКО, Шведийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлагийн дэмжлэгтэйгээр “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” (2018 – 2019), ЮНЕСКО-гийн дэмжлэгтэй “Сэтгүүл зүйн сургалтад шинэ хөтөлбөр нэвтрүүлэх” (2018 – 2019) зэрэг урт хугацааны олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.