Хэвлэлийн хүрээлэнгээс сэтгүүл зүйн суурь болон ахисан түвшний урт, богино хугацааны сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтэн бэлтгэх урт хугацааны болон захиалгат сургалтыг хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, олон нийттэй харилцах салбарынханд болон энэ чиглэлээр суралцах, мэргэших хүсэлтэй хэн бүхэнд зориулж зохион байгуулдаг. Түүнчлэн иргэний нийгмийн идэвхтэн, сургуулийн багш, оюутан, хүүхэд залуучууд, төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэнд болон хэвлэл мэдээллийн удирдлага, сэтгүүлчдэд зориулж, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын асуудлаар хэрэгцээ шаардлагад суурилсан богино хугацааны сургалтуудыг зохион байгуулдаг.
Сургалтын зарчим:
Хэвлэлийн Хүрээлэнгээс дараах зарчмуудыг дагаж мөрдөх замаар оролцогчдын эрх, нэр төрийг дэмжсэн, үр дүнтэй, хүндэтгэлтэй, хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлж ажиллана: